Энэхүү хар хайрцаг нь тээврийн хэрэгслийн 6 талыг бүрэн хянах боломжтой ба 10/17х27см/ инчийн дэлгэцтэй бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнд механизм болон тоног төхөөрөмжид зориулагдсан. 6 талын камерыг нэг дэлгэц дээр харснаар жолооч бодит үеийн бичлэгийг шууд харахаас гадна мемори карт дээр хадгалж архив үүсгэх боломжтой. Камер бүр дээр хөдөлгөөн мэдрэгчтэй тул шууд мэдээлэл өгнө. 8V-32V бүх төрлийн техник хэрэгсэлд ажиллана. 256гб хүртэл мемори карт уншиж бичлэгээ хадгалах боломжтой ба IP69 усны хамгаалалт, IR LED шөнийн линз 1080P нягтаршилтай.